Монгол улсын засгийн газрын 1111 төвөөр дамжуулан манай эмнэлгийн эмч нарт талархал ирсэн байна.
Та бүхний илгээсэн талархлын үгс бидэнд урам зориг өгч, ажлаа илүү хариуцлагатай, сэтгэл гарган хийх хүч болдог билээ. Бидэнд итгэл хүлээлгэж, халуун сэтгэлээ хуваалцаж байдаг та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой санал, сэтгэгдэл, талархлаа манай цахим хуудсаар дамжуулан илгээх боломжтой. Талархал илгээж буй та бүхэндээ баярлалаа.
“Харилцан хүндэтгэе” үндэсний аянд нэгдэж байна.
Бие биедээ хүндэтгэлтэй хандаж, тэгш харилцаа, хандлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа эрхэмлэн хэрэгжүүлэхийг уриалж байна.
“Харилцан хүндэтгэе” үндэсний аянд нэгдэж байна. Read More »
“Сайн санаа сайхан сэтгэл” 4С хөтөлбөр амжилттай төгслөө.
“Сайн санаа сайхан сэтгэл” 4С сэтгэл заслын эмчилгээний 68 дахь удаагийн хөтөлбөрийг 2026 оны 02 дүгээр сарын 23-наас 03 дүгээр сарын 11-ны хооронд 16 хоногийн хугацаанд зохион байгуулж, нийт 6 эмчлүүлэгч хамрагдан амжилттай төгслөө.
“Сайн санаа сайхан сэтгэл” 4С хөтөлбөр амжилттай төгслөө. Read More »
ХАМТ ОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ЗОЛГОЛТ САЙХАН БОЛЛОО.
“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн зургааны билэгт сайн өдөр ахмад буурлуудаа хүндэтгэн өвлийг өнөтэй давж, урин хавартай учран золгосны бэлгэдэл, өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны цагаан сарын баярын золголтыг өргөн дэлгэр тэмдэглэлээ. “Гал Морин жил” нь эрч хүч, ялалт, урагшлах хөдөлгөөнийг бэлгэддэг билээ. Тиймээс энэ жил том зорилт, том
ХАМТ ОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ЗОЛГОЛТ САЙХАН БОЛЛОО. Read More »
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
Ширээ дүүрэн идээтэй Сэтгэл дүүрэн баяртай Өрх бүлээрээ сайхан битүүлж Өргөн олноороо САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. Read More »
Ажилчдын дунд үндэсний хувцасны өдөр, Шагайн наадаан, хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнийг зохион байгууллаа.
Монголын үндэсний уламжлалт баяр Цагаан сарыг угтан эмчилгээний I тасгаас ажилтан албан хаагчдын дунд Цагаан сарын ёс заншлыг хадгалан сурталчилах, төрийн албан хаагчдын үндэсний бахархлыг төрүүлэх, ажлын хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх , өв соёлоо дээдлэх зорилготойгоор хамт олны дунд Үндэсний хувцасны өдөр, Шагайн наадаан, хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнийг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Захиргаа, Эмчилгээний
Манай эмнэлэг виртуал хөтөчтэй боллоо.
Аддиктологийн төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид болон тэдгээрийн ар гэрийг мэдээллээр хангах, үйл ажиллагаагаа хөнгөвчлөх үүднээс бид АR mongolia-тай хамтран “Аддиктологийн төвийн Виртуал хөтөч”-г үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр та манай эмнэлгээс авах тусламж үйлчилгээнүүдийн мэдээллийг ямар нэгэн хүлээгдэл чирэгдэлгүйгээр хормын дотор авах боломж бүрдэж байна.
Манай эмнэлэг виртуал хөтөчтэй боллоо. Read More »


