Ажилчдын дунд үндэсний хувцасны өдөр, Шагайн наадаан, хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнийг зохион байгууллаа.

📌📌📌Монголын үндэсний уламжлалт баяр Цагаан сарыг угтан эмчилгээний I тасгаас ажилтан албан хаагчдын дунд Цагаан сарын ёс заншлыг хадгалан сурталчилах, төрийн албан хаагчдын үндэсний бахархлыг төрүүлэх, ажлын хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх , өв соёлоо дээдлэх зорилготойгоор хамт олны дунд Үндэсний хувцасны өдөр, Шагайн наадаан, хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнийг зохион байгууллаа.

🐎Үйл ажиллагаанд Захиргаа, Эмчилгээний I,II тасаг, НЭМ,Параклиник, Аж ахуй гэсэн 6 тасгийн нийт ажилчид идэвхитэй оролцлоо.

🥇Шилдэг Үндэсний хувцастай ажилтанаар ахлах тогооч Ж.Цэнгэнбаяр

🏆Шагайн наадаан шагай шүүрэх тэмцээнд эмчилгээний II тасаг их эмч Ц.Эрдэнэбулган, их эмч Г.Энхзаяа, асрагч Д.Жаргалцэцэг нар нийт 39 шагайг шүүрч тэргүүн байр

🥇Хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнд эмчилгээний II тасгийн их эмч Г.Дашбал 1-р байрт шалгарлаа.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *