ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Тэргүүлэх чиглэл, чиг үүрэг
Тэргүүлэх чиглэл
- Дэлхийн жишигт нийцсэн аддиктологийн тусламж үйлчилгээ үзүүлэх
- Нийгэм хамт олонд түшиглэсэн сэргээн засах тусламж үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх
- Тусламж үйлчилгээ, тандалт, судалгаа, статистик мэдээллийг сайжруулах
- Мэргэшсэн хүний нөөцийн бодлогыг хөгжүүлэх
- Донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах
Чиг үүрэг
- Донтох эмгэгтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх.
- Донтох эмгэгийн улмаас бие болон сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэсэн сэтгэц-нийгмийн сэргээн засах эмчилгээнд хамруулах.
- Донтох эмгэгтэй хүмүүст эмнэлгийн магадалгаа гаргах.
- Нийслэлийн хүн амд донтох эмгэгийн хор хөнөөлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
- Донтох эмгэг судлалын чиглэлээр оюутан, эмч нарын мэргэшил дээшлүүлэх сургалтын бааз байх.
- Донтох эмгэгийн улмаас эмчлэгдсэн хүмүүсийг дахилт, сэдрэлээс сэргийлэх зорилгоор батжуулах, сэргээн засах эмчилгээнд хамруулах.
- Эмнэлгийн үйл ажиллагаатай холбогдсон цаг үеийн хойшлуулшгүй асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагад санал, шаардлага хүргүүлэх, хамтран ажиллах.
- Нийслэлийн хэмжээнд донтох эмгэг судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламжийг явуулахад бусад эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн хувьд зөвлөн чиглүүлж ажиллах.
- Сэтгэцийн эрүүл мэнд, донтох эмгэг судлалын чиглэлийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд холбогдох дээд шатны байгууллагын зөвлөмжийг авах, хамтран ажиллах, хөтөлбөрийн үр дүнг тайлагнах.
- Холбогдох байгууллагуудтай хамтарч донтох эмгэг судлалын чиглэлээр эмнэлзүйн удирдамж боловсруулан батлуулах.
- Донтох эмгэг судлалын тусламж үйлчилгээг хөгжүүлэх эрдэм шинжилгээний ажлыг холбогдох дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
- Нийслэлийн дүүрэг, өрхийн эмч нарт мансуурал судлалын чиглэлээр богино хугацааны сургалт зохион байгуулах.
- Улсын төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж үйлчилгээнд хийсэн чанарын хяналт, арга зүйн зөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллах.
