admin

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн зөвлөмж

Дэлгэрэнгүй мэдээлэл: Аддиктологийн төвийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Б.Гэрэлчимэг, Хаяг: Баянгол дүүрэг 3-р хороо Замчдын гудамж 80тоот, Холбоо барих утас: 70173985, clinical.director@addictioncenter.ub.gov.mn

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн зөвлөмж Read More »

“Сайн санаа сайхан сэтгэл” 4С хөтөлбөр амжилттай төгслөө.

“Сайн санаа сайхан сэтгэл” 4С сэтгэл заслын эмчилгээний 68 дахь удаагийн хөтөлбөрийг 2026 оны 02 дүгээр сарын 23-наас 03 дүгээр сарын 11-ны хооронд 16 хоногийн хугацаанд зохион байгуулж, нийт 6 эмчлүүлэгч хамрагдан амжилттай төгслөө.

“Сайн санаа сайхан сэтгэл” 4С хөтөлбөр амжилттай төгслөө. Read More »

Та ганцаараа биш.

Архины хамаарал бол сул дорой байдал, ёс суртахууны доголдол биш — эмчлэгдэх боломжтой донтох эмгэг юм. Олон хүн дотроо шаналж, “би өөрөө л давна” гэж боддог. Гэвч мэргэжлийн дэмжлэг, зөв эмчилгээ нь эдгэрэх замыг богиносгож, дахилтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга байдаг. Манай мэргэжлийн баг:  Сэтгэлзүйн зөвлөгөө, үнэлгээ  Хордлого тайлах эмчилгээ  Донтох эмгэгийн оношилгоо, эмчилгээ

Та ганцаараа биш. Read More »

Амьдрал архинаас үнэтэй!

Архи нь зөвхөн нэг хүний асуудал биш — эрүүл мэнд, гэр бүл, ирээдүйд нөлөөлдөг нийгмийн томоохон эрсдэл юм. Түр зуурын таашаал нь урт хугацааны хор уршгийг дагуулж, донтох эмгэг, сэтгэцийн өөрчлөлт, элэгний өвчин, осол гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг ноцтой үр дагаварт хүргэдэг. Харин архигүй сонголт бол:  Эрүүл бие, саруул ухаан Эрүүл бие, саруул ухаан  Аз

Амьдрал архинаас үнэтэй! Read More »

ХАМТ ОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ЗОЛГОЛТ САЙХАН БОЛЛОО.

“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн зургааны билэгт сайн өдөр ахмад буурлуудаа хүндэтгэн өвлийг өнөтэй давж, урин хавартай учран золгосны бэлгэдэл, өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны цагаан сарын баярын золголтыг өргөн дэлгэр тэмдэглэлээ. “Гал Морин жил” нь эрч хүч, ялалт, урагшлах хөдөлгөөнийг бэлгэддэг билээ. Тиймээс энэ жил том зорилт, том

ХАМТ ОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ЗОЛГОЛТ САЙХАН БОЛЛОО. Read More »

Ажилчдын дунд үндэсний хувцасны өдөр, Шагайн наадаан, хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнийг зохион байгууллаа.

Монголын үндэсний уламжлалт баяр Цагаан сарыг угтан эмчилгээний I тасгаас ажилтан албан хаагчдын дунд Цагаан сарын ёс заншлыг хадгалан сурталчилах, төрийн албан хаагчдын үндэсний бахархлыг төрүүлэх, ажлын хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх , өв соёлоо дээдлэх зорилготойгоор хамт олны дунд Үндэсний хувцасны өдөр, Шагайн наадаан, хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнийг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Захиргаа, Эмчилгээний

Ажилчдын дунд үндэсний хувцасны өдөр, Шагайн наадаан, хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнийг зохион байгууллаа. Read More »