![]()
![]()
Монголын үндэсний уламжлалт баяр Цагаан сарыг угтан эмчилгээний I тасгаас ажилтан албан хаагчдын дунд Цагаан сарын ёс заншлыг хадгалан сурталчилах, төрийн албан хаагчдын үндэсний бахархлыг төрүүлэх, ажлын хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх , өв соёлоо дээдлэх зорилготойгоор хамт олны дунд Үндэсний хувцасны өдөр, Шагайн наадаан, хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнийг зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд Захиргаа, Эмчилгээний I,II тасаг, НЭМ,Параклиник, Аж ахуй гэсэн 6 тасгийн нийт ажилчид идэвхитэй оролцлоо.
Шилдэг Үндэсний хувцастай ажилтанаар ахлах тогооч Ж.Цэнгэнбаяр
Шагайн наадаан шагай шүүрэх тэмцээнд эмчилгээний II тасаг их эмч Ц.Эрдэнэбулган, их эмч Г.Энхзаяа, асрагч Д.Жаргалцэцэг нар нийт 39 шагайг шүүрч тэргүүн байр
Хөгжөөн цэнгээнт АХА тэмцээнд эмчилгээний II тасгийн их эмч Г.Дашбал 1-р байрт шалгарлаа.

