Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль

Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/51, “Нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах тухай” А/358 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/63 тоот тушаалын хэргэжилтийг ханган ажиллах үүргийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эрүүл мэндийн алба, бүрэлдэхүүний хүч хэрэгслийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгүүд, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Нийслэлийн Зооноз өвчин судлалын төв, Аддиктологийн төв, Монос трейд ХХК, Монгол эм импекс XXK, хувийн хэвшлийн ор бүхий Мангут, Натул, Гэгээн манал, Номун эмнэлгүүд зэрэг 25 байгууллагын мэргэжлийн ангиуд хамрагдсан. Тус бэлэн байдлын үзлэгт Нийслэлийн Аддиктологийн төв нь Сэтгэл зүйн дэмжлэг тусламж үзүүлэх чиглэлээр оролцлоо.