“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.

Бид 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, байгууллагын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллаа. Өдөрлөгийн хүрээнд “Сайн санаа сайхан сэтгэл-4С” хөтөлбөрт хамрагдсан үйлчлүүлэгчийг нээлттэй ажилд байранд холбон зуучилж, байгууллагын үйл ажиллагааны танилцуулгыг иргэд олон нийтэд, түгээн, тайлбарлаж, онцгойлон дэлгэцийн хамаарлаас урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг сонирхсон хүмүүст хүргэсэн нь төвийн үйл ажиллагаа, хаяг байршил шинэчлэгдсэн цаг үед үр дүнтэй ажил боллоо.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд ХНХЯ-ны сайд Д.Булгантуяа, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө болон бусад албаны хүмүүс оролцов. Өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан ХНХА, НЭМБ-т талархал илэрхийлье.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *