Мэндчилгээ

Д.Ганбат

Аддиктологийн төвийн дарга, Клиникийн профессор

Нийслэлийн Аддиктологийн төв буюу (Донтолт-Зан үйл, сэтгэл заслын төв)-ийн цахим хуудсанд зочилсон эрхэм Та бүхэнд байгууллага, хамт олны халуун дотно мэндчилгээг талархан дэвшүүлье.

Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 8-р сарын 9-ний А/135 тоот “Бүтэц батлах тухай” тушаалаар дүрэм бүтцээ батлуулан, Аддиктологийн төв болон өөрчлөгдөж, олон улсын жишигт нийцэхүйц аддиктологийн тусламж үйлчилгээ үзүүлэх менежментийн шинэчлэлийн зарчмыг баримтлан ажиллаж байна.

Бид донтох эмгэгт өртсөн хүн амд магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг хүргэх, эмчилгээний хөтөлбөрт сэтгэл засал, зөвлөгөө, нийгмийн ажил үйлчилгээг нэвтрүүлэх,  хувь хүн, гэр бүл, орчны зан үйл, хандлагыг эерэгжүүлэхэд нөлөөлөхүйц цогц үйлчилгээг үзүүлэх зорилтыг дэвшүүлэн “Сайн Санаа Сайхан Сэтгэл -4С” хөтөлбөрийг боловсруулж, онцлох үйлчилгээ болгон хөгжүүлж байна.
Цаашид манай хамт олон иргэд үйлчлүүлэгчдийн бие, сэтгэцийн эрүүл мэндийг эрхэмлэн чанартай үйлчилгээ үзүүлэхээс гадна эмчилгээний дараах тусгай хөтөлбөрийг Дэмжих бүлгийн төвөөр дамжуулан хүргэх, нөхөн сэргээх тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах, хүний нөөцийн   бодлогыг

хөгжүүлж мэргэжил арга зүйгээр хангах, иргэд, өсвөр үе, залуучуудыг донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд гадаад, дотоодын байгууллагаас туршлага судлах, хамтран ажиллах асуудлуудыг үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлэхээр зорьж байна.                                                                                                    Аддиктологийн төв Та бүхний сэтгэл ханамжид нийцсэн шинэ хөтөлбөр, чанартай үйлчилгээг үзүүлэхэд үргэлж нээлттэй байх болно.   

    Хүндэтгэсэн
Аддиктологийн төвийн дарга
Д.Ганбат