Түүхэн замнал

Анхны суурь

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 1972 онд Сэтгэцийн Клиникийн эмнэлэгтийн дэргэд  “Архинд донтох өвчтэй” хүмүүсийг эмчлэх тасаг байгуулагдсанаар тус Наркологийн эмнэлгийн анхны суурь тавигдсан гэж үздэг.

1975
он
Архинд донтох өвчнийг албадан эмчлэх эмнэлэг

Монгол Улсын Засгийн Газрын 1994 оны 175-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 1994 оны 10-р сарын 14- ны өдрийн А/185 тоот захирамжаар 75 ор бүхий  “Архинд донтох өвчнийг албадан эмчлэх эмнэлэг” нэртэй болгон зохион байгуулж, үйл ажиллагааг нь 1994 оны 10-р сарын 20-ноос эхлэн явуулж эхэлсэн

1994
он
Наркологийн эмнэлэг

Архинд донтох өвчтэй болсон зарим хүмүүсийг албадангаар цагдаагийн хяналтан дор байлгах нийгмийн хэрэгцээ гарсан тул Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1999 оны 10/44 тоот тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/229 дүгээр захирамжаар “Архинд донтох өвчнийг албадан эмчлэх”  эмчилгээний тасгийг өргөтгөн Багахангай дүүрэгт шилжүүлж 100 ортойгоор ажиллуулах болсон юм. Багахангай дүүрэгт байгуулагдсан албадан эмчилгээнд Архинд донтох өвчний 3-р зэрэг, сэтгэц, зан төрхийн гүнзгий өөрчлөлтөнд орсон өвчний төгсгөлийн шатанд байгаа нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан, эрхийн чадамжгүй өвчтөнүүд хамаарагдан эмчлэгддэг болсон. Нөгөө хэсэг болох хэвтэн эмчлүүлэгсэд нь сайн дурын үндсэн дээр архинаас гарахыг хүссэн, ердийн хордлого тайлах, дуршил бууруулах, сэтгэлзүйн эмчилгээнүүд хийлгэх зэрэг энгийн эмчилгээ болон ихэнх үйлчлүүлэгчид нь сэтгэцийн хувьд эрүүл, нийгмийн харилцаанд хэвийн хэмжээтэй оролцдог, ажил эрхэлдэг хүмүүс хамаарагдаж байгаа тул Нийслэлийн засаг даргын 1999 оны 12-р сарын 01-ны өдрийн Б/246 тоот захирамжаар “Архинд донтох өвчнийг албадан эмчлэх” эмнэлгийн сайн дурын эмчилгээний тасгийг нь өргөтгөн сайн дурын үндсэн дээр  эмчлэх болон бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэгчдийг эмчлэх “НАРКОЛОГИЙН ЭМНЭЛЭГ” болгон өөрчлөн зохион байгуулагдсан түүхтэй юм.

1999
он
Аддиктологийн төв

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн эмнэлэг нь 2022 оны 08 сарын 09-ний А/153 дугаар тушаалаар аддиктологийн төв болон өөрчлөгдөж, үйл ажиллагааны шинэчлэл хийгдэж байна.

2022
он