Донтох эмгэгийн эмчилгээг сайжруулах нь: Монгол солонгосын хамтарсан донтолт судлалын симпозиум амжилттай болж өндөрлөлөө. Симпозиумыг нээж БГД-ийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат нар үг хэллээ.
Тус симпозиумд:
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба
Эрүүл мэндийн яам
Нийслэлийн эрүүл мэндийн газар
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
Хар тамхитай тэмцэх газар
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас төлөөллүүд оролцож байр сууриа илэрхийллээ. Мөн аддиктологийн төвийн нийт эмч, сэтгэл зүйч нар болон БГД-ийн донтох эмгэгтэй хүмүүстэй ажилладаг нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар хамрагдаж мэдлэг мэргэжлээ дээшлүүллээ.







