Дотоод хяналтын алба
Байгууллагын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, үнэлэх, эмнэлзүйн эрсдлийн бэлэн байдлыг үнэлэх, шаардлагатай үед байгууллагын тодорхой чиг үүрэгт системчилсэн үнэлгээ хийх;
Төвийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тушаал, үүрэг даалгаврын биелэлтэд үнэлгээ хийж, зөвлөмж гаргах;
Хөрөнгө зарцуулалтын үр ашигтай, зохистой байдал, хууль, тогтоомж, стандарт, дурэм журмын хэрэгжилтийн талаар үнэлгээ хийх, хяналт шинжилгээний дүнд үндсэн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргах, зөвлөмжийн дагуу хамтран ажиллах;
Хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх аудитыг зохион байгуулах;
Хяналт, шалгалтын удирдамж төлөвлөгөө боловсруулалт болон төлөвлөлттэй холбогдох асуудлуудын зохицуулалтын тайлан гаргах;
Санхүү болон түүнтэй холбогдсон ажил үүргийн хяналт, шалгалт хийх;
Холбогдох хууль, дүрэм болон заалтуудын биелэлтийн хяналт, шалгалт хийх;
Олон нийтэд үйлчлэх хэсэгт явцын үнэлгээ хийх;
Ажлын байрны гүйцэтгэлийн хяналтыг тусгайлан боловсруулсан хяналтын хуудсаар тогтмол хийж, улирал тутам мэдээлэх;
Галын аюулгүй байдлын тасралтгүй хяналт, үнэлгээ хийх;
Гэрэлтүүлгийн байдлын хяналт, удирдлага тохируулгыг тогтмол хийж гүйцэтгэх;
Эрчим хүч хэрэглээний хяналт улирал тутам хийх;
Яаралтай, аюулгүй байдлын дохиололд хяналт тавих;
Хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дотоодын хяналт тавих.
