Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ
- Эмчлүүлэгчийн бие, сэтгэц, нийгмийн харилцааны алдагдлын түвшингээс хамааран алдагдсан чадварыг нөхөн сэргээхийн тулд эмчилгээг удирдан явуулж буй ажилтан, үйлчлүүлэгчид шинээр зааж сургах, өөрөө хийж үзүүлэх, алдагдсан чадварыг нь сэргээх, зөвлөх чиглүүлэх, үүрэг гүйцэтгэх бол үйлчлүүлэгч, зааж буй зүйлийг нь сурахыг эрмэлзэх, зөвлөгөө авах, аажмаар бие даан хийх зэргээр хоёулаа хамтдаа идэвхитэй ажиллах;
- Эмчлүүлэгчийн нийгмийн харилцаа, хөдөлмөрийн чадвараа алдах гүнзгийрэхээс сэргийлэх, алдагдсан чадварыг нь сэргээх, нийгмээс тусгаарлагдахаас сэргийлэхэд чиглэсэн эмчилгээний идэвхижүүлэх дэглэмийг эмнэлгийн орчноор эмчлэх эмчилгээ, бүлгийн болон ганцаарчилсан, хосын, гэр бүлийн, хүүхдийн сэтгэл заслын эмчилгээ, урлаг эмчилгээ, номын эмчилгээ, хөдөлмөр эмчилгээ, соёлын эмчилгээ, хөгжим эмчилгээ, физик, биеийн тамирын эмчилгээнүүдийг хийх
- Нийгмийн харилцааны ур чадварыг сэргээх бие хүний доройтол, ёс суртахууны бууралтыг сэргээх, амьдрах ухааны ур чадварыг нэмэгдүүлэх, боловсрол олгох, ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадварыг сэргээх, нийгмийн дунд биеэ авч явах ур чадварт сургах зэрэг нийгмийн олон чиглэлийн, олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах
