Эрдэм шинжилгээний хурал боллоо.

”Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Аддиктологийн төвийн Сувилахуйн хөгжлийн алба нь нийт сувилагч нарынхаа дунд “Сувилахуйн хөгжил” эрдэм шинжилгээний хурлыг 05 сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Аддиктологийн сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсын чиг, хандлагад нийцүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээг оновчтой зөв төлөвлөх, зөв цагт зөв тусламжийг үзүүлж, эрсдлээс урьдчилан сэргийлэх, учирч болох эрсдлийг бууруулах, эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, сувилагчийн ажлын ачааллыг тооцох чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, донтох эмгэгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оршино.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш доктор, профессор Д.Солонго, ШУТИС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, НШУ-ны доктор, дэд профессор Б.Болормаа, Aддиктологийн төвийн НЭМЭШССГХ хариуцсан орлогч дарга, НШУ-ны доктор Д.Мөнхчулуун нар шүүгчээр оролцож, сувилагч нарын судалгааны бүтээлийг хэлэлцүүлж оролцлоо.

Эрдэм шинжилгээний хуралд дараах судалгаа, илтгэлүүд байр эзэлсэн.

1-р байр Б.Болорзул ахлагчтай сувилагчдын багийн “Архинд донтох эмгэгтэй эмчлүүлэгчдийн унах эрсдэл, нөлөөлөх хүчин зүйлсийн хамаарлыг судалсан дүн”

2-р байр Т.Оюунтунгалаг нарын судлаачдын “Аддиктологийн төвийн сувилагч нарын ажлын ачааллыг судлах нь”

3-р байр Н.Ариунзаяа нарын судлаачдын “Аддиктологийн төвөөр үйлчлүүлсэн эмчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг судалсан дүн” судалгаанууд шалгарлаа.

Амжилттай оролцсон сувилагч нартаа, мөн дэмжин ажилласан удирдлагын баг, хамт олон, хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нар болон зочин шүүгч нартаа талархал илэрхийлье. Та бүхний цаашдын ажил нь улам өргөжин дэвжих болтугай.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *