Дилав Хутагт Сан, Канад сангийн тусламжаар Нийслэлийн Аддиктологийн Төв дээр CBCT® Танин Мэдэхүйд Суурилсан Энэрэх Сэтгэлийн Сургалт бясалгалд эмч, өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэн суралцсан юм. Сургалтаар шинэ ухаарал, нийгэмд тулгараад буй донтолтын эмгэгийн асуудлыг харах шинэ өнцөг, төвлөрлийн болон шинжлэх бясалгалын дадлыг олж авсан нь тэдний үйл ажиллагаанд үр нөлөөгөө өгч, гарсан өөрчлөлтүүдийг хуваалцлаа.
Төслөөр тус төв орчин үеийн сургалтын төхөөрөмж бүхий сургалтын танхимтай болж, цаашид олон олон сургалт явуулах боломж бүрдлээ.
