Энэ жилийн ДЭМБ-ын уриа нь хүмүүнлэгийн хямрал, гамшиг, улс төрийн зөрчил, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдалд өртсөн хүмүүсийн сэтгэцийн болон нийгэм-сэтгэл зүйн хэрэгцээг дэмжихийн чухлыг онцолж байна.
Байгалийн гамшиг,улс төрийн зөрчил, халдварт өвчний дэгдэлт зэрэг хямралууд нь олон хүнийг гүн сэтгэлзүйн дарамтад оруулдаг. Судалгаагаар ийм нөхцөлд 5 хүн тутмын 1 нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг байна.
Ийм үед хүмүүст сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь амь насыг аврах, итгэл найдварыг сэргээх, эмчлэгдэх, дахин босож амьдралаа бүтээх боломжийг олгодог үйл хэрэг юм.

