5 сарын 26-ны өдөр Аддиктологийн төв нь ОБЕГ, НОБГ-тай хамтран тус төвийн эмч, мэргэжилтнүүд болон Дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн сэтгэц-аддиктологийн кабинетын эмч, мэргэжилтнүүдэд “Гамшгийн үед үзүүлэх сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад НОБГ-ын эмч, сэтгэл зүйч, ахмад Б.Даваасүрэн, ОБЕГ-ын дэргэдэх 115 дугаар ангийн эмч, хошууч Т.Оюунсүх нар сургагч багшаар ажиллаж, Турк улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн үед ажилласан туршлага, гамшиг ослын үед сэтгэл зүйн анхаарах асуудлуудын талаар ярилцаж, харилцан туршлага судалж, суралцахаар НОБГ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа.




