Гамшгаас хамгаалах сургалт

Нийслэлийн Баянгол дүүргийн ОБХ-ийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Д.Наранмандал Аддиктологийн төвийн нийт ажилчдад “Гамшгаас урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

#Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед хэрхэн нүүлгэн шилжүүлэх вэ?, Амьдралын гурвалжин гэж юу вэ?

#Аюул ослоос урьдчилан сэргийлэх, байнгын бэлэн байдлыг хангах

#Галтүймэр гарах нөхцөлд авах арга хэмжээ, Галын хорыг ажиллуулах

#Төвийн аюул багатай байх орчин болон тэмдэглэгээт гарцыг тодорхойлох

#Аюул осол тохиолдвол байнгын бэлтгэлтэй байх талаар онолын болон практик дадлага хийлээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *